Завханд 48 ААН хайгуулын лицензтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
sarantsetseg@montsame.gov.mn
2015-11-30 14:03:39

Завхан аймагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгоход тухайн орон нутгийн иргэдийн оролцоог хангах, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах ажлын хэсгийг байгуулаад байна.

Энэхүү ажлын хэсэг нь сумын Засаг даргын захирамж гаргуулан ажиллаж байгаль хамгаалагчдад зөвлөгөө өгөх юм. Сонирхуулахад Завхан аймгийн хэмжээнд хайгуулын лицензтэй ААН 48, ашиглалтын зөвшөөрөлтэй гурван ААН байна. Харин түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй ААН одоогоор байхгүй байна.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ