Цагдаагийн ажилтнууд статистик, мэдээллийн сургалт хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-04-20 12:43:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Цагдаагийн ерөнхий газраас төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын мэдээлэл судалгаа, дүн шинжилгээ хариуцсан ажилтнуудад “Статистикийн дунд шатны мэдлэг олгох”  сургалтыг Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуультай хамтран зохион байгуулж байна. Цагдаагийн байгууллага нь мэдээлэл, судалгааны ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор жил бүр албан хаагчиддаа зориулсан сургалтыг зохион байгуулдаг. Энэ удаагийн сургалт нь алба хаагчдад статистикийн дунд шатны мэдлэг буюу гэмт хэргийн тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх арга зүйг эзэмшүүлэх, гэмт хэргийн тоо бүртгэлийн чиглэлээр мөрдөгдөж буй журам, заавар болон мэдээллийн санд шинээр нэвтэрсэн програм хангамж, статистик мэдээний өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөх гэсэн хоёр үндсэн чиглэлээр явагдаж байгаа. Сургалт энэ сарын 19-20-ны өдрүүдэд үргэлжилж төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын мэдээлэл судалгаа, дүн шинжилгээ хариуцсан нийт  90 орчим алба хаагч хамрагдаж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ