Маш цэгцтэй аргачлалд суралцвал мөнгө хэмнэх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 19:38:56

Монгол-Германы Ашигт малтмал технологийн их сургуулийн захирлын ажлын албаны дарга, Бизнес, үйлдвэрийн байгууллагуудтай харилцах мэргэжилтэн Марк Харгрийвесээс Ховд аймгийн төсөвт байгууллагын дарга,ня-бо нарт  барилгын салбарын ашиглалтын тооцох сургалт явуулах үеэр ярилцлаа.

-Зардал тооцох сургалтын  бусад сургалтаас юугаараа онцлог, давуу талтай вэ?

-Бид хөрөнгө оруулалттай холбоотой буюу хөрөнгө орлогыг зөв зүйтэй ашиглах арга хэрэгсэл, ашиглалтын нийт хугацааны дүн шинжилгээг хэрхэн боловсруулах аргачлалын талаар заалаа. Энэ аргачлалыг юунд ашигладаг вэ  гэхээр зөвхөн барилга, барилгын хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцоход ашигладаггүй. Ер нь аливаа хөрөнгө оруулалтын урт хугацааны үр ашиг нь ямар байхав, ингэхдээ зөвхөн анхны өртгийг тооцох биш, аливаа хөрөнгө оруулалтын тэр дундаа барилгын хөрөнгө оруулалтын нийт ашиглалтын хугацаа, урсгал зардал, дэд бүтцийн асуудал, ус дулааны зардал бүх зүйлсийг оруулсан зардлыг тооцож үзээд, түүндээ дүн шинжилгээ хийгээд, эцсийн байдлаар аливаа төсөл хөтөлбөрийн эдийн засгийн хувьд ашигтай байна уу гэдгийг тооцоолоход суралцах гэх мэт ийм үр ашигтай сургалтыг танилцууллаа.

-Ашиглалтын нийт хугацааны зардал тооцох аргачлал гэдгийг  тодруулж өгөхгүй юу?

-Ашиглалтын нийт хугацааны зардал тооцох аргачлал гэдэг бол гол төлөв дүн шинжилгээ хийх, эдийн засгийн шийдвэр гаргахад төслийн нийт зардлыг үр ашигтай байхаар тооцоолох, ил тод шийдвэр гаргах боломж олгодог арга хэрэгсэл гэж ойлгож болно.

-Холын хүнээс үг сонс гэж монголчууд ярьдаг, таны явуулсан сургалт шинэлэг содон байлаа, ямар үр дүн гарах бол ?

-Энэ сургалт тухайн салбарын мэргэжлийн хүмүүс суугаад, хэрэгжүүлж чадах юм бол ач холбогдол өндөртэй. Өөрөөр хэлбэл барилгаа барьж байх явцдаа гаднаас орж ирж буй хөрөнгө оруулалт болон гарч буй зардал гэх мэт зүйлсийг тооцоолох аргачлалд суралцсан хүн мөнгөө хэмнэх боломжтой төдийгүй ажил нь маш цэгцтэй хөнгөрөх болно. Бидний зохион байгуулсан сургалт олон хүнийг хамарч чадлаа. Танай аймгийн иргэд өндөр уулстайгаа адилхан ухаан сийрэг хүмүүс байдаг. Тиймээс бидний энэхүү сургалтын үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.

А.Бямбасүрэн

 

 

Холбоотой мэдээ