Нийт 16.7 сая ам долларын өртөгтэй Зээлийн хэлэлцээр байгуулахыг байнгын хороо дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурахыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дэмжлээ.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын танилцуулснаар уг төслийн нийт өртөг 16.7 сая ам доллар байхаас тус банкнаас 2.0 сая ам, долларын техник туслалцаа, 5 сая ам долларын буцалтгүй тусламж, 9.7 сая ам долларын зээлийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газарт олгохоор тохиролцоод байгаа аж. Зээлийн хугацаа 15 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил, жилийн хүү (хувьсагч хүү) LIBOR+1 байх аж.
Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг дэмжих нь зүйтэй гэж Төсөв болон Эдийн засгийн байнгын хороо үзээд байгаа юм. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо мөн Зээлийн хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт зөвшөөрөхөөр гишүүдийн олонх дэмжив.

Н.Туяа