Улсын тэргүүний суманд баруун бүсээс Бөхмөрөн шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн Газрын Баруун бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан өчигдөр болж, Улсын тэргүүний сум шалгаруулах болзолт уралдааны дүнг авч хэлэлцсэн байна.
Улсын тэргүүний сум шалгаруулах болзолын дагуу Баян-Өлгий аймгийн Толбо сум, Увс аймгийн Бөхмөрөн сум, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Говь-Алтай аймгийн Төгрөг сум, Ховд аймгийн Булган сум тус тус материалаа ирүүлжээ. Шалгуур үзүүлэлтийн үнэлгээгээр Увс аймгийн Бөхмөрөн сум 393,2 оноо авч 1-р байр эзлэн Баруун бүсээсээ шалгарсан байна. Харин Ховд аймгийн Булган сум 392,2 оноо, Завхан аймгийн Тосонцэнгэл сум 385,7 оноо, Говь-Алтай аймгийн Төгрөг сум 351,8 оноо, Баян-Өлгий аймгийн Толбо сум 329,5 оноо тус тус авч удаалжээ.

Б.Батхүү
Холбоотой мэдээ

Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
21 минут

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
22 цаг