Говь-Алтайд ноолуур кг нь 70 мянган төгрөгийн үнэтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-04-09 16:41:51
Говь-Алтай /МОНЦАМЭ/  Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймгийн түүхий эдийн зах дээр ноолуур нэг килограмм нь 70 мянган төгрөгийн ханштай байна. 
Тус аймагт сүүлийн жилүүдэд бог малын түүхий эдээс хамгийн эрэлттэйд тооцогддог ноолуурын үнэ хамгийн бага байсаар байгаа билээ. Мөн Говь-Алтай аймгийн малчид цаг агаарын байдлаас шалтгаалан тавдугаар сарын сүүлч зургаадугаар сарын эхээр ноолуурын ханш унасан үед ямаагаа самнан 58-62 мянган төгрөгөөр борлуулдаг юм.
Харин хонины нэхий 3000, ямааны арьс 20.000-30.000, тэмээний шир 20.000 төгрөгийн үнэтэй байна. 
Тус аймаг нь мал аж ахуйн үйлдвэрлэлээс жилд дунджаар 681 тн ноолуур, 147,4 тн тэмээний ноос, 1694 тн хонины ноос, 488,7 мянган ширхэг арьс, шир түүхий эдийг бэлтгэн үндэсний үйлдвэрүүд болон зах зээлд нийлүүлдэг ба 2017 онд ноос, арьс, ширний урамшуулалд 4044 өрх хамрагдаж 1,137 тэрбум төгрөг олгогджээ.   
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ