Таван орны гадаад хэлний багш нар туршлага солилцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Гадаад хэл, Орон судлал: сургалт, судалгаа, орчуулга” сэдэвт хоёр өдрийн эрдэм шинжилгээний бага хуралд Герман, ОХУ, Япон, Хятад зэрэг орны 30 гаруй төлөөлөл оролцож байна.
МУБИС-ийн төв байранд болж буй Эрдэм шинжилгээний бага хурлыг МУБИС, НХУСургууль, Буриадын Улсын Их сургууль, Өвөр Монголын Багшийн Их сургууль хамтран зохион байгуулж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд МУБИС, НХУС-ийн захирал Ж.Батбаатар, МУБИС-ийн Эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал Д.Наранцэцэг, Оросын Холбооны Улсын Багшийн Ир сургуулийн Гадаад хэлний тэнхмийн эрхлэгч Бурцева Эльвира Витальевна нар болон багш, оюутнууд оролцов.

МУБИС, Нийгэм Хүмүүнлэгийн Ухааны сургуулийн орос хэлний тэнхмийн эрхлэгч Ш.Цолмон, “Хурлаар гадаад хэлний багш нар харилцан туршлага солилцохоос гадна эдгээр улсын эрдэмтэн судлаачид цаашид хамтын ажиллагааг өргөжүүлж олон төсөл, хөтөлбөрүүд дээр хүчээ нэгтгэн ажиллах боломжийг эрэлхийлж байгаагаараа уг хурлын ач холбогдол оршиж байна” гэлээ.
Буриадын Улсын Их сургуулийн Гадаад хэлний тэнхмийн багш Матвеева Дора Гончиковна, “Англи хэл өнөөдөр дэлхийн нийтийн харилцах гол хэрэгсэл юм. Тэгвэл англи хэлний багш нар энэ удаагийн хуралд оролцсоноор харилцан туршлага хуваалцаж, бие биенээсээ суралцах боломжийг эл хурал олгож байна. Мөн тэд англи хэлийг оюутан суралцагчдад хэрхэн үр дүнтэй заах вэ гэдэгт төвлөрч, санал солилцож буй нь хурлын гол үр дүн юм” хэмээв.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд 30 гаруй эрдэм шинжилгээний илтгэлийг тавьж хэлэлцүүлэв. Цаашид эрдэм шинжилгээний хурлыг өргөжүүлж Өвөр Монголын Багшийн Их сургууль, Буриадын Улсын Их сургуулиудад зохион байгуулахаар төлөвлөжээ.“Гадаад хэл, Орон судлал: сургалт, судалгаа, орчуулга” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал маргааш өндөрлөнө.