Финландад эрэгтэй хүн нярайлсан анхны тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-06 16:40:05
МОСКВА. /РИА Новости/. Бичиг баримтандаа эрэгтэй гэсэн бүртгэлтэй иргэн хүүхэд төрүүлсэн анхны тохиолдол Финландад тэмдэглэгджээ.
 
Хүүхдийн эцэг анх эмэгтэй хүн байсан бөгөөд тэрбээр уржнан жил хүйсээ солиулсан байна. Гэсэн хэдий ч хүүхэд төрүүлэхийн тулд дааврын эмчилгээгээ зогсоохоор шийджээ.
 
Залуу 4 кг жинтэй, 53 см урт хүүхэд төрүүлжээ. “Сүүлийн хэдэн долоо хоногт л хүндрэлтэй байсан. Харин төрөх үед хүндрэл гараагүй” хэмээн тэрбээр ярьсан байна.  
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ