Аймгийн хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын IX хуралдаан 86.2 хувийн ирцтэйгээр аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд хуралдлаа.
Энэ удаагийн хурал дээр төлөөлөгчдийн хөндөж ярьсан гол сэдэв бол Сэлэнгэ аймгийн газар нутаг дээрээс газрын хэвлийн ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын орон нутагт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх тухай асуудал байлаа.
Нөхөн сэргээгдэхгүй баялгийг газар нутгаас нь авч байгаа бол тэр хэмжээгээрээ орон нутгийн иргэдэд ашиг тусаа өгөх, хүртээмжтэй хөрөнгө оруулалтыг эдгээр аж ахуйн нэгжүүд хийх учиртай гэдгийг төлөөлөгчид хэлж байв. Тухайлбал Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт үйл ажиллагаагаа эрхэлж буй “Болдтөмөр-Ерөө гол” компанийг энд онцолсон. Тус ордын баялаг 60 жилийн нөөцтэй бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн дараа орох хэмжээний том орд гэнэ. Өөрийн нутаг дэвсгэр дээрх баялгаасаа Сэлэнгэ түмэн хүртэж чадахгүй байгаа нь харамсалтай аж. Иймд дараагийн өргөтгөсөн хурлын үеэр тус компанийн удирдлагуудыг оролцуулж, тайланг нь сонсож, иргэдэд мэдээлэл өгөх саналыг энэ хурлын үеэр төлөөлөгчид санал болгон тавьж байлаа.
Мөн хуралдаанд Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн тайлан, Аймгийн 2018 оны төсөвт урьд оны үлдэгдлийг нэмж батлах тухай, мөн зарим газар нутгийг аймгийн тусгай хэрэгцээнд авах тухай, малын зарим халдварт өвчнийг эмчлэхэд иргэд, малчид, аж ахуйн нэгжээс төлөх төлбөрийн хэмжээг тогтоох, аймгийн ИТХ-ын 2017 оны ажлын тайлан зэрэг асуудлууд орж хэлэлцэгдсэн. Хурлын төлөөлөгчид Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг “Хангалттай” хэмээн үнэлсэн юм. 2018 оны төсөвт урьд оны үлдэгдлийг нэмж нийт төсвийн орлого, зарлагын хэмжээг 72 тэрбум 205 сая 405.5 мянган төгрөгөөр баталлаа. Хуралдаанд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлаг, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын удирдлагууд оролцож, хурлын төлөөлөгчдийн асуусан асуултуудад хариулт өглөө.

Ч.Отгонцэцэг