Улсын төрөлжсөн олимпиадын гурван даваанд оролцох багш, сурагчид тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-04-05 23:24:53
Сэлэнгэ /МОНЦАМЭ/ 2017-2018 оны хичээлийн жилийн улсын төрөлжсөн олимпиадын 2-ын давааг БСШУСЯ-аас ирүүлсэн хуваарийн дагуу 03 дугаар сарын 23-31-ний өдрүүдэд Сүхбаатар сумын 1, 2 ,3, 4 дүгээр сургуулиуд дээр зохион байгуулсан байна. Энэ удаагийн олимпиадын сэтгэх чадварын олимпиадын шагналыг ахмад багш С.Азейн гэр бүл, техник технологийн олимпиадыг Сүхбаатар сумын 3-р сургууль, математикийн олимпиадын 4 ангиллын шагналыг Мандал сумын Билиг ДБ сургууль, бусад 11 хичээлийн олимпиадын шагналыг Аймгийн Засаг дарга Ш.Оргил ивээн тэтгэж санхүүжүүлсэн байна. Тус олимпиадад 51 ангиллаар 928 сурагч оролцжээ. Эдгээрээс 28 сурагч, 16 багш улсын олимпиадад оролцох эрхээ авчээ.

Энэхүү 2017-2018 оны хичээлийн жилийн улсын төрөлжсөн олимпиадын 2-ын давааны ялагч болсон багш, сурагчид дараагийн шатны Улсын төрөлжсөн олимпиадын 3-ын даваанд оролцох юм байна.

Тодруулбал математикийн хичээлээр  Сүхбаатар сумын 6 дугаар сургуулийн 9-р ангийн сурагч О.Номин-Эрдэнэ, Мандал сумын 4-р сургуулийн 10-р анги Ч.Мөнхсүлд, Сүхбаатар сумын 1-р сургуулийн 11-р анги Э.Нандинтуул, Мандал сумын 1-р сургуулийн 12-р анги Б.Мичидмаа, Мандал сумын Билиг ДБ сургуулийн багш Р.Цолмон, Ч.Мөнхцэцэг нар шалгарчээ. Харин физикийн хичээлээр Мандал сумын Билиг ДБ сургуулийн 10-р анги Э.Дэлгэрням, мөн сургуулийн 12-р анги О.Билгүүн, Сүхбаатар сумын ЕБ-ийн 4-р сургуулийн багш Д.Баттулга нар.
Англи хэлний энгийн төрөлд Сүхбаатар сумын ЕБ-ийн 4-р сургуулийн 9-р анги Б.Амина, мөн сургуулийн 12-р анги Г.Энхбат. Англи хэлний гүнзгий шатны төрөлд Сайхан сумын Хөтөл ЕБС-ийн 9-р анги Г.Ангараг, Мандал сумын Билиг ДБ сургуулийн 12-р анги  М.Тэмүүл, Сүхбаатар сумын ЕБ-ийн 4-р сургуулийн багш Э.Чулуунцэцэг нар шалгарчээ.
Мөн олимпиадын сэтгэх чадварын төрлөөр Сүхбаатар сумын ЕБ-ийн 1-р сургуулийн 11-р анги Б.Билгүүн, Мандал сумын ЕБ-ийн сургуулийн 12-р анги Г.Дөлгөөн, Сүхбаатар сумын ЕБ-ийн 3-р сургуулийн "Эрдэм оюу" баг. Бага ангийн багш Б.Мөнхтөр, Б.Атартуяа, Ч.Энхтуяа, Б.Сэлэнгэ.
Монгол хэл бичигт Сүхбаатар сумын ЕБ-ийн 3-р сургуулийн 12-р анги Б.Маралгуа, Түшиг сумын ЕБС-ийн багш Л.Атарцэцэг.
Химийн хичээлээр Сүхбаатар сумын ЕБ-ийн 2-р сургуулийн 9-р анги Ч.Дөлгөөн, Мандал сумын Хэрх тосгоны ЕБС-ийн 12-р анги Б.Аззаяа, Сүхбаатар сумын ЕБ-ийн 6-р сургуулийн багш  Г.Нарантуяа. Газар зүйн хичээлээр Сүхбаатар сумын ЕБ-ийн 1-р сургуулийн 12-р анги Г.Оюун-Эрдэнэ, Сүхбаатар сумын ЕБ-ийн 1-р сургууль багш  М.Баасанхүү.
Техник технологиор эмэгтэй сурагчдаас Мандал сумын ЕБ-ийн 4-р  сургуулийн М.Сарангоо, Цагааннуур сумын ЕБ С-ийн багш Ж.Навчаа, эрэгтэй сурагчдаас Мандал сумын ЕБ-ийн 1-р сургууль Г.Одбилэг, Сүхбаатар сумын ЕБ-ийн 4-р сургуулийн багш Ш.Ганболд.
Дүрслэх урлагийн хичээлээр Сүхбаатар сумын ЕБ-ийн 4-р сургуулийн Б.Дашням, Баянгол сумын ЕБС-ийн багш Т.Гантулга. Нисэх загварт Сүхбаатар сумын ЕБ-ийн 4-р сургуулийн Ш.Чинзориг. Усан загварын төрлөөр Мандал сумын 1-р сургуулийн Х.Манлайбаатар,  Авто загвараар Мандал сумын 2-р сургуулийн М.Мөнх-Эрдэнэ. Биологийн хичээлээр Сүхбаатар сумын 2-р сургуулийн 9-р анги Т.Халиун, Сүхбаатар сумын 2-р сургуулийн 12-р анги Ц.Анударь, Сайхан сумын Хөтөл ЕБС-ийн багш С.Ундрахгэрэл.
Түүхийн хичээлээр Мандал сумын 3-р сургуулийн 12-р анги  Г.Отгонхуяг,  Сүхбаатар сумын 1-р сургуулийн багш Н.Сарантуяа. Нийгмийн ухаанаар Сүхбаатар сумын 4-р сургуулийн 12-р анги  Ц.Номин,  Сүхбаатар сумын 2-р сургуулийн багш Б.Мягмарсүрэн. Мэдээллийн технологит Сүхбаатар сумын 4-р сургуулийн 12-р анги А.Баярбилэг, Сүхбаатар сумын 3-р сургуулийн багш Т.Мөнхсайхан. Монгол бичигт Сайхан сумын Номгон тосгоны сургуулийн 12-р анги А.Энх-Эрдэнэ, Сүхбаатар сумын 1-р сургуулийн багш Б.Уранбилэг нар шалгарч улсын олимдиадын 3-ын даваанд оролцох эрхээ авлаа.
Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ