Түлээ, модны худалдааг "Шинэс" захад төвлөрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-04-04 15:51:08
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөрөн сумын иргэдийн түлээ түлшний худалдаа барааны захад байрлаж байсан боловч төвлөрөл нэмэгдсэний улмаас өнгөрсөн жилээс 7-р багт байрлах "Шинэс" захад худалдаалах шийдвэр гарсан боловч өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна. Иргэд хүн амын төвлөрөл их байдаг гэр хороолол Сондор дэлгүүрийн ойролцоо түлээ, түлшийг тогтмол худалдаалдаг болжээ. Мөрөн сумын Засаг даргын захирамжаар түлээ, түлшний худалдааг өнөөдрөөс эхлэн "Шинэс" захад дахин төвлөрүүлж хэрвээ зөвшөөрөлгүй газар худалдаа эрхэлсэн тохиолдолд иргэнийг 50 нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэдгийг ард иргэдэд анхаарууллаа. Түлээний захад портер түлээ 130-150 мянга, 30 машин түлээ 300-350 мянган төгрөгний үнэ ханштай байна.
Б.Гантуяа
 
 
Холбоотой мэдээ