Залуучуудын хөгжил, оролцоог дэмжсэн аян, чуулган зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-04-04 13:12:24
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн “Залуучуудын хөгжлийн салбар” зөвлөл энэ онд сум, багийн залуучуудын салбар зөвлөл байгуулах, залуучуудын хөгжил, оролцоог дэмжсэн аян, чуулган зохион байгуулна. Мөн аж ахуйн нэгжүүдэд залуучуудын хөгжлийг дэмжих төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийхийг уриалах гэнэ.
Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн “Залуучуудын хөгжлийг дэмжих” тухай хуулийн дагуу “Залуучуудын хөгжлийн салбар”-ийн бүрэлдэхүүнийг шинээр байгуулж ажиллах боловсон хүчнээ бүрдүүлсэн байна. Тус зөвлөл өнөөдрийн байдлаар архидалт, мансуурлын эсрэг нөлөөлөл, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт,  МСҮТ-ийн төгсөгчдийг ажлын байртай болгох ажлыг хийжээ. Үүний үр дүнд  695 залууг ажилд зуучилж, бизнес эрхлэх хүсэлтэй залуусын таван  төсөлд 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхэд хамтран ажилласан байна. Мөн зургаан ажлын байр бий болсон гэж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргжилтэн Т.Бадамханд хэллээ.
Дашрамд дурдахад, Орхон аймгийн нийт хүн амын 33 хувь нь 15-34 насны залуучууд юм.
Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ