Йеменд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэгдэж байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-03 15:40:00
СТАМБУЛ. /АНАДОЛУ/. Йемений нутаг дэвсгэрт нөлөөгөө тогтоох гэсэн тэмцэл Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмирт улс /АНЭУ/ болон Иран улсын хооронд өрнөж байна. Тус улсад үүссэн хямралыг зохицуулахад улам хүндрэлтэй болж байна хэмээн Йемен улсын идэвхтэй иргэн, Нобелийн энх тайвны шагналтан Тавакуль Карман мэдэгджээ.

Тэрбээр хэлэхдээ “Одоогоор Йемен улс бүрэн эзлэгдээд байгаа бөгөөд үүнд АНЭУ улс багагүй үүрэг гүйцэтгэсэн. АНЭУ Йеменд зэвсэглэсэн бүлэг бүрдүүлэн дайныг дэвэргэж байна. Тус бүс нутаг нь Саудын Араб, АНЭУ болон Иран хоорондын тэмцлийн ээлжит талбар болоод байна. Саудын Араб болон Иран улсын хувьд ижил ашиг сонирхолтой байгаа юм. Тэд Йеменд ноёрхлоо тогтоох болон нөхцөл болзлоо албадан тулгах хүсэлтэй байна. Түүнчлэн хоёр улс Йемений тусгаар тогтнолын эсрэг зогсож байгаа бөгөөд нөхцөл байдлыг Йемений ард түмэн хяналтандаа аваасай гэж хүсэхгүй байна” хэмээн Т.Кармани тэмдэглэжээ.
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ