Аймгийн хэмжээнд энэ онд 724600 гаруй эх мал төллөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-03-30 16:01:12
Сэлэнгэ /МОНЦАМЭ. Сэлэнгэ аймгийн малчид өвлийг өнөтэй сайхан давж, урин хавартайгаа золгоод байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 724676 эх мал төллөхөөс нийт 141968 мал төллөж, төл бойжилт 98.3 хувьтай байна.
Тус аймгийн хэмжээнд төл малын зүй бус хорогдол 1238, том малын зүй бус хорогдол 4069 гарчээ. Хорогдсон малын буюу том малын зүй бус хорогдлын дийлэнх нь энэ жилийн хувьд өвөлжилт хүнд байсан Орхонтуул, Баруунбүрэн, Орхон, Сайхан, Баянгол, Мандал зэрэг сумдад гарчээ.
Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 4662 малчин, 4837 мал бүхий өрх, 60 аж ахуйн нэгж байгууллагад нэг сая  таван зуу гаруй толгой мал тоологдсон байна. Өнгөрсөн мал тооллогоор тус аймгийн хувьд ямааны тоо толгой урьд оныхоос 90.3 мянган толгойгоор буюу 5.6 хувиар буурсан бол цэвэр эрлийз малын тоо хоёр хувиар өсчээ. Энэ нь нийт сүргийн 25 хувийг эзэлж байгаа ажээ.
Ч.Отгонцэцэг 
Холбоотой мэдээ