Гуравдугаар сарын 27-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
gantuya@montsame.mn
2018-03-27 08:48:09
09.00 цагт Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д болно. Тус хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Дэд сайд Б.Энхбаяр, ХЗДХЯ-ны ТНБД Г.Баясгалан нар болон холбогдох албаны хүмүүс оролцоно. 

09.30 цагт “Давсны хэрэглээг 5 грамм хүртэл багасгах 5 арга” мэдээлэл, сурталчилгааны долоо хоног эхэллээ. Уг арга хэмжээг ХХААХҮЯ, ЭМЯ, НЭМҮТ хамтран 7 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын тогооч нар”-ын сургалт СБД-ийн 10 дугаар хороо, 7-р хороолол, Гүн шим сургалтын төвд болно. 

09.30 цагт МСҮТ, Политехник коллежид суралцагчдын дунд болдог "Монгол ур чадвар" тэмцээний эхэлнэ. Өнөөдөр мужааны мэргэжлийн шилдгүүдийг тодруулах тэмцээн БГД, 10 дугаар хороололд байрлах Техник технологийн политехник коллежид болно. 

09.30 цагт Дэлхийн Банкнаас хийсэн “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдал” чанарын судалгааны үр дүнг танилцуулах арга хэмжээ ХНХЯ-нд болно. ХНХЯ, Судалгааны баг, Дэлхийн Банкны төлөөлөл 10.30 цагт хэвлэл мэдээллийн байгууллагуудад өгөх ярилцлага зохион байгуулна.

10.00 цагт БГД-ийн 20 дугаар хороо ДЦС-4 ТӨХК-ийн урд хэсэгт "ӨНДӨР ХҮЧДЭЛИЙН АГААРЫН ШУГАМЫН ХАМГААЛАЛТЫН ЗУРВАСТ" зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа аж  ахуйн нэгжүүүдийн хашааг албадан буулгах ажлыг БГД-ийн Газрын алба,  МХЕГ, "ЦДҮС" ТӨХК хамтран зохион байгуулна.

12.00 цагт ХӨСҮТ-ийн хурлын танхимд олон улсын эмч нарын баярыг тохиолдуулан зохион байгуулах эрдэм шинжилгээний бага хурал болно. 

14.00 цагаас Байгаль орчин, аялал жуулчлал, фирмийн аж ахуйг холбосон төсөл хэрэгжүүлж буйтай танилцах уулзалт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хурлын танхимд болно. 

18.00 цагт Монголын хөлбөмбөгийн ногоон талбайд Маврикий улсын шигшээ баг зочилж манай улсын "талын хөх чононууд"-тай нөхөрсөг тоглолт хийнэ.
 
Холбоотой мэдээ