Хятадын Гадаад харилцааны сайд Орост айлчилна

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-03-26 17:13:26
БЭЭЖИН. /ТАСС/. Хятад улсын Гадаад харилцааны сайд Ван И энэ сарын 27-28-нд Орост айлчилна гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин мэдэгдсэнийг “ТАСС” агентлаг уламжлав.
 
Хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин мэдэгдэхдээ “Хятад болон Оросын харилцаа маш өндөр түвшинд хүрээд байна. Манай хоёр улсын харилцаа ойрын ирээдүйд улам бүр өргөжин тэлэх төлөвтэй байна. Энэ айлчлалын үеэр сайд Ван И Оросын өндөр дээд албан тушаалтнууд, тэдний дотор Гадаад харилцааны сайд Сергей Лавровтай уулзаж, хэлэлцээ хийнэ” гэжээ.
 
Айлчлалын үеэр талууд өргөн цар хүрээг хамарсан дипломат асуудлуудыг авч хэлэлцэх ажээ.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ