Татварын шинэчлэлийн хүрээнд удирдлагын нэгдсэн программтай болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-03-21 17:56:52
Улаанбаатар/МОНЦАМЭ/.ТЕГ-аас "Татварын албаны удирдах ажилтны зөвлөлгөөн"-ийг "Корпорэйт конвэйшн центр"-т  зохион байгууллаа.

Татварын алба шинэ хуулийн төслийн хүрээнд татвар төлөгчдөд  ангилалт хийхээр болсон байна. Тодруулбал жижиг цайны газар ажиллуулж буй хүн Оюутолгой компанитай адилхан санхүүгийн тайлан гаргадаг байсан бол шинэ хууль хэрэгжсэнээр бичил аж ахуйн нэгжүүд жилдээ нэг удаа тайлан өгдөг систем рүү шилжих юм. Мөн татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж буй аж. Аж ахуйн нэгжүүд орлогын дүнгээсээ 10 хувийг татварт төлдөг байсан бол жижиг бизнес эрхлэгчид  нэг хувийн татвар төлөх, зайлшгүй мэргэжлийн нягтлан бодогч, санхүүгийн мэргэжилтэн авах шаардлагагүй зэрэг олон боломжийг шинэ хуулиар бүрдүүлэх юм байна.

Татварын ерөнхий газрын дэд дарга Б.Заяабал: Татварын шинэчлэлийн ажлын хүрээнд программаа шинэчилж байна. Өнөөдөр татвар төлөгч заавал татварын албан дээр ирдгийг халж онлайн хэлбэр рүү шилжүүлэх цахим орчин бий болгохоор зорьж байна. Энэ бол "Татварын удирдлагын нэгдсэн программ" юм  Эл ажлын эхлэл болгож өмнөх онд “Smart car” программыг нэвтрүүлсэн. Энэ сарын 15-ны байдлаар 68 мянган авто машин хэрэглэгчид татвараа төлсний 15 орчим хувь нь цахимаар төлсөн  судалгаа гарсан" гэв.
Зөвлөлгөөнд ТЕГ-ын удирдлагууд нийслэл, дүүрэг, 21 аймгийн Татварын албадын удирдлагууд оролцож байна.
 
О.Мөнхжаргал
Холбоотой мэдээ