Мал өвөлжилтөд хүндрэл учирч мэдэхээр болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-11-26 10:59:07

Сүхбаатар аймгийн нийт нутгаар 4-12 см зузаан цасан бүрхүүл тогтсон нь мал сүргийн өвөлжилтөнд хүндрэл учруулж мэдэхээр байгааг аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албанаас мэдээллээ.

Мөнххаан сумын нутаг дэвсгэрт хамгийн их буюу 12 см,  Сүхбаатар, Баруун-Урт, Дарьганга суманд 10-8 см зузаан цастай байна. Харин Түмэнцогт суманд 4 см цас унасан нь хамгийн бага цастайд  тооцогдож байна. Иймд зарим сумын малчид цас багатай, бэлчээр гайгүй нутаг хайж  эхлээд байна. Ойрын өдрүүдэд ч тэнгэр муухайрч, цаг агаар муудаж  цас нэмж орох төлөвтэй байгааг цаг уурчид хэлж байна.  

Г.Сүхээ

Холбоотой мэдээ