Өвөрхангайд 100 гаруй мянган мал хорогджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Одоогоор тус аймагт 102 мянган мал хорогдсон нь урд жилүүдтэй харьцуулахад өссөн дүнтэй байгаа ч 5,7 сая малтай аймгийн хувьд бага хувь эзэлнэ гэдгийг ХХААГ-ын Мал аж ахуйн албаны дарга Б.Цэнгэл хэллээ.
Зун гандуу байж, намар эрт цас орсон, бэлчээргүй, өвсний хүрэлцээ хангамж муу байсан, малчид хол нутагт отор нүүдэл хийгээд буцаж ирэх үед мал зүдрэх, хээл хаях асуудал их байгаа зэрэг нь малын хорогдолд нөлөөлж байгаа юм. Одоогоор 47 мянган ямаа, 34 мянган хонь, 9 мянган үхэр, 11 мянган адуу, 4 мянган тэмээ тус тус хорогдоод байгаа аж. Мөн нийт хээлтэгч 89 мянган малын 3,3 хувь нь хээл хаяжээ. Сүүлийн хоногуудад цаг агаарын байдал тайван тогтуун, дулаан байж, цас ханзран шар ус ихтэй, намрын борог өвс гарч байгаагаас мал тэнхрэх төлөвтэй байна.
Аймгийн хэмжээнд 30 орчим мянган мал төллөж байгаа ба энэ нь нийт төллөх малын 2 хувь бөгөөд мал төллөлт долоо хоног тутамд нэмэгдэж, 4 сарны 1 гэхэд нийт малын 30 хувь нь төллөнө гэсэн тооцоо судалгаа байгаа юм.

Б.Батчимэг