“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажилчид Монгол Улсын Засгийн газарт шаардлага хүргүүлнэ гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/”Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн холбоо “Эрдэнэт үйлдвэр”, “Стандарт” банктай холбоотой үүсээд буй өрийг уурхайчдын хөдөлмөрөөр төлөхийг эсэргүүцэж байна хэмээн хэвлэлийн бага хурал хийлээ.
Аль нэг намын олигархуудын тавьсан өрийг, өдөр шөнөгүй үнэнчээр хөдөлмөрлөж яваа уурхайчид, тэдний бүтээсэн хөрөнгө төсвөөр төлөх ёсгүй, хулгай хийхийг бид тэвчихгүй. Хэрвээ төлөх дээрээ хүрвэл Монгол Улсын Засгийн газар ажилчдын төлөөлөлтэй тохиролцох ёстой. Тохиролцохдоо уян хатан байж “Эрдэнэт үйлдвэр”-ийн улсад төлөх татвараас тооцож суутгах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийллээ. Энэ шаардлагын дагуу Монгол Улсын Засгийн газарт ирэх даваа гаригт шаардлага хүргүүлнэ гэлээ.
Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ээс “Медипас” оношилгоо эмчилгээний төвд 70 тэрбум төгрөгийг 30 жилийн хугацаатай өгсөн байна. Тус эмнэлэг нь үйлдвэрийн ажилчдад хөнгөлөлт үзүүлдэггүй, өндөр үнээр үзлэг оношилгоо хийдэг. “Эрдэнэт үйлдвэр”-ийн захиргаа, ҮЭХ-ны хооронд байгуулсан “Хамтын гэрээ”-нд зааснаар ажилчдыг жилд нэг удаа үзлэгт хамруулж, хоёр тэрбум төгрөгийн зардал гаргадаг. Хоёр тэрбум төгрөгийн үзлэгт биеийн өндөр жин үзэх зэргээс хэтрэлгүй, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо хийдэггүй. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэргэдэх “Эмнэлэг сувилал”-ын албаны тоног төхөөрөмжийг шинэчлэх, “Медипас” эмнэлэгтэй хийсэн гэрээг Авлигатай тэмцэх газраас шалгуулахаар төлөвлөж байгаа гэдгийг ҮЭХ-ныхон мэдэгдлээ.
Түүнчлэн орон сууцтай болох хүсэлтэй 1600 гаруй ажилчин байхад “Медипас” эмнэлэгт 6 дугаар микрийн 17 дугаар байранд 50 байрыг өгсөн байна. ҮЭХ-ноос ажилчдаа байр орон сууцаар хангахын тулд найман сая төгрөгийн хөнгөлөлтийг 16 сая болгох саналтай байгаа гэдгээ ч хэвлэлийн хурлаар онцоллоо.

Б.Оюун-Эрдэнэ