Ерөнхийлөгч Х.Баттулга Багануур, Налайх дүүрэг болон Төв аймгийн иргэдтэй уулзана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-03-16 12:54:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх амралтын өдрүүдэд Багануур, Налайх дүүрэг болон Төв аймгийн иргэдтэй уулзана.

Тодруулбал, энэ сарын 17 буюу бямба гарагт 10:00 цагаас Багануур дүүрэгт, 14:00 цагаас Налайх дүүрэгт тус тус ажиллах бол 18-ны ням гарагт 11:00 цагаас Төв аймгийн иргэдтэй уулзалт хийх юм.

Ерөнхийлөгч аймаг орон нутгийн эдийн засаг, нийгмийн байдлын талаарх мэдээллийг газар дээр нь очиж танилцаж байгаагийн зэрэгцээ иргэд хөдөлмөрчидтэй уулзаж тэдний санал бодлыг сонсож буй. Энэхүү ажлынхаа үргэлжлэл болгож дээрх дүүрэг, аймагт ажиллахаар товоо гаргажээ.
Б.Туул
Холбоотой мэдээ