Он дуустал "Аяны туг" байгууллагуудаар аялна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-03-13 09:39:48
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2018 оныг "Аялал жуулчлалыг дэмжих жил" болгон зарласан. Аялал жуулчлалыг дэмжих жилийн хүрээнд Гадаад харилцаа, аялал жуулчлалын албанаас төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхээр "Аяны туг"-ийг ахуйн нэгж байгууллага, сумдаар энэ оныг дуустал аялуулах аж.
Энэхүү аяны хүрээнд туг аялах хугацаанд аж ахуйн нэгж байгууллага сумд салбарынхаа хэмжээнд аялал жуулчлалыг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх, албан хаагчдын дунд сургалт, уралдаан тэмцээн явуулах, аялал жуулчлалын нөөц газруудаар аяллын маршрут гаргаж, аялал зохион байгуулах зэрэг ажлуудыг зохион байгуулах юм.
Мөн хугацаанд Ерөнхий боловсролын сургуулиуд нутаг орон, түүх соёлоороо бахархах үзлийг хүүхэд, багачууд, иргэдэд төлөвшүүлэх зорилгоор хичээлийн жилийг дуустал хөтөлбөрийн хүрээнд тодорхой ажлуудыг төлөвлөжээ.
                                                                                                                                           Б.Мөнхзул
Холбоотой мэдээ