Эх орончдын баярыг энэ сарын 8 хүртэл тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-03-01 14:51:03
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монгол Ардын Нам үүсч байгуулагдсаны 97 жилийн ой буюу Эх орончдын өдөр тохиож байна. Аймгийн МАН-ын Хорооноос Богд хаант Монгол улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн, Улсын бага хурлын анхны дарга, анхны Ерөнхий сайд П.Гэндэн нарын хөшөөнд цэцэг өргөж, ахмадын “Баясах агшин-Дуун цэнгүүн” өдөрлөгийг зохион байгуулж байна.
Ирэх бямба гарагт намын гишүүд, дэмжигчдийн спорт өдөрлөгийг, 3 сарын 7-ны лхагва гарагт Баярын хурал, хүндэтгэлийн концертийг зохион байгуулах аж. Мөн ойн өдөрт зориулан зарласан “Эх орончдын түүхэн гавъяа” эссэ бичлэгийн уралдааны шалгаруулалт, “Тогтвортой хөгжил-Эмэгтэйчүүд” чуулга уулзалт, "Өглөөний цай", “Ээжүүдээрээ гоёсон Арвайхээр” арга хэмжээг энэ сарын 8 хүртэл зохион байгуулахаар төлөвлөжээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ