Британийн уул уурхай, барилгын тоног төхөөрөмжийн компаниуд таныг урьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dusem11@yahoo.com
2015-11-24 13:02:31

Өнөөдөр Туушин зочид буудлын тавдугаар давхарт Их Британийн Худалдаа, хөрөнгө оруулалтын газар /UKTI/ нь Барилгын тоног төхөөрөмжийн холбоотой хамтран Британийн уул уурхай, барилгын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудтай уулзалт зохион байгууллаа.

Энэхүү UKTI буюу ИБХХОГ нь Монгол-Британийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой Британийн Засгийн газрын харъяа агентлаг юм. Монгол Улсын шинээр бизнес болон тоног төхөөрөмж хайж байгаа үндэсний компаниуд тус уулзалтад оролцож байна. Мөн Британийн эдгээр компанитай ганцаарчлан уулзалт хийх боломжтой юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ