Бүх үйлдэл нь автоматжсан хос үйлдэлт харуулын машинтай болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Техник технологийн политехник коллеж Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн /GIZ/ санхүүжилтээр модны гадаргууны боловсруулалт хийх хос үйлдэлт харуулын машинтай боллоо.
Барилга угсралт мужааны сургалтад ашиглах орчин үеийн дэвшилтэт технологи бүхий энэхүү багаж нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг бүрэн хангах, эрүүл ахуйд сөрөг нөлөөгүй, бүх үйлдэл нь автоматжуулснаараа онцлогтой юм байна.
Ийнхүү Техник технологийн политехник коллежийн суралцагсад орчин үеийн тоног төхөөрөмжид дадлагажсанаар "Дэлхийн ур чадвар-2019" тэмцээнд бэлтгэх суурь нөхцөл бий болж буйг тус сургуулийн удирдлагууд хэллээ.
"Дэлхийн ур чадвар" тэмцээний 2015, 2017 оны оролцогсод тус сургуулийг төгсчээ. Тодруулбал Бразилын Сан Паоло хотод болсон "Дэлхийн ур чадвар-2015" тэмцээний оролцогч Д.Нармандах, Абу Даби хотод болсон 2017 оны оролцогч Н.Эрдэнэмөнх нар тус сургуулийг дүүргэсэн байна. 2019 оны Дэлхийн ур чадварын тэмцээн ОХУ-ын Казань хотноо болох юм. Техник технологийн политехник коллежийнхон орчин үеийн техник технологитой болоход анхаарч буй бөгөөд энэ нь эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулах аваргууд төрөн гарахад дэм болно гэж үзэж буй аж.

Б.Заяа