АНУ Умард Солонгостой цөмийн хөтөлбөрийн асуудлаар л яриа хэлэлцээ хийнэ гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Ройтерс/. АНУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж Умард Солонгосын төлөөлөгч мэдэгдсэний хариуд Цагаан ордон “Умард Солонгостой хийх ямар ч яриа хэлэлцээний зорилго нь тус улсыг цөмийн зэвсгээс татгалзуулах байх болно” гэж мэдэгдсэн тухай "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Өчигдөр орой болсон “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын хаалтын ёслолын өмнө Умард Солонгосын эрх баригч Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны дэд дарга Ким Ён Чол тэргүүтэй төлөөлөгчид Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэн Интэй уулзах үеэрээ “Манай улс АНУ-тай яриа хэлэлцээ хийхэд бүрэн бэлэн байна. Хоёр Солонгос хоорондын харилцааг сайжруулах болон Вашингтонтой хэрхэн харилцах нь уялдаа холбоотой асуудал” гэсэн юм.

Г.Доржханд