Иванка Трамп: Умард Солонгост шахалт үзүүлсээр байх болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-02-24 09:13:45
СӨҮЛ. /ЁНХАП/. АНУ-ын Засгийн газар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах хүртэл Умард Солонгост шахалт үзүүлсээр байх болно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин бөгөөд түүний зөвлөхөөр ажилладаг Иванка Трамп  мэдэгджээ.

"Ёнхап" агентлагийн мэдээлснээр, Д.Трампын охин Иванка энэ ням гарагийн орой болох “Пёнчан-2018” өвлийн олимпийн хаалтын ёслолд оролцохоор Өмнөд Солонгост өчигдөр хүрэлцэн ирсэн юм.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин түүнтэй өчигдөр оройн зоог барих үеэрээ “Энэ олимпийн наадмын үеэр Өмнөд болон Умард Солонгосын хийсэн яриа хэлэлцээ Солонгосын хойгийн байдлыг намжаахад ихээхэн тусалсан. Ийм ахиц дэвшил гарахад Ерөнхийлөгч Д.Трампын дэмжлэг туслалцаа нөлөөлсөн” гэжээ.

Харин АНУ-ын ерөнхийлөгчийн охин хэлэхдээ “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах хүртэл манай улс Умард Солонгост шахалт үзүүлсээр байх болно” гэсэн байна.
Г.Доржханд

Холбоотой мэдээ