Хоёрдугаар байрт орсон хэдий ч хөгжөөн дэмжигчдээс олон тоглоом авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-23 18:04:17
ПЁНЧАН./RT/. “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртсэн Оросын тамирчин Е.Медведева чөлөөт үзүүлбэрийнхээ дараа хөгжөөн дэмжигчдийн зүгээс энэ төрөлд алтан медаль хүртсэн А.Загитовагаас илүү олон тоглоом авчээ.

А.Загитовагийн тоглоомнууд хоёр уутанд багтаж байсан бол Е.Медведевагийн тоглоомнуудыг наад зах нь дөрвөн уутанд хийх хэрэгтэй болсон гэнэ.

“Тоглолтын үеэр хөгжөөн дэмжигчид зөвхөн түүнийг дэмжиж буй мэт сэтгэгдэл төрсөн” хэмээн тэрбээр мэдэгдэхийн сацуу “өнөөдрийн үр дүн өөрт нь сургамж болж, цаашид улам илүү хичээх болно” гэжээ.
 

Э.Аянзаяа  
Холбоотой мэдээ