“Пёнчан-2018”-ын хаалтын ёслолд Оросын тамирчид эх орныхоо далбаан дор оролцож магадгүй

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-22 12:13:53
МОСКВА. /RT/. “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын хаалтын ёслолд үндэсний далбаатайгаа оролцохыг Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ Оросын баг тамирчдад зөвшөөрч магадгүй. Энэ тухай “Известия” сонин мэдээлжээ.  

“Оросын кёрлингийн тамирчин Александр Крушельницкийн эргэн тойрны нөхцөл байдал энэ шийдвэрт саад учруулах ёсгүй юм. Пёнчаны олимпийн үеэр бусад улсын тамирчинд ч иймэрхүү хэрэг тохиолдсон. Оросын төлөөлөгчид ОУОХ-ны бүх шаардлагыг хариуцлагатай биелүүлсэн гэж тус байгууллагын олон гишүүн үзэж байгаа бөгөөд тэд Оросын тамирчдыг төрийн далбаагаа ашиглахыг зөвшөөрөх нь шударга хэрэг гэж үзэж байгаа” хэмээн тус сонины эх сурвалж тэмдэглэсэн байна.

Олимпийн хаалтын ёслолд Оросын баг тамирчдыг төрийнх нь далбаан дор оролцуулах тухай шийдвэрийг ОУОХ энэ сарын 24-нд гаргаж магадгүй аж. 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ