Цаг агаарын мэдээг автомат хариулагчаас авдаг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-02-21 12:53:34

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн иргэд цаг агаарын мэдээг автомат хариулагчаас авч болдог боллоо.
Тус аймаг дахь Ус, цаг уур, орчны шинжилгээний газар нь CallPro компанитай хамтран цаг агаарын мэдээ мэдээллийг иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор 70532900 утсандаа автомат хариулагчтай болоод байна. Уг утаснаас 1 хоног, 5 хоног, салхи шуурга, хур тунадас, цаг агаарын аюултай үзэгдэл, агаарын чанар гэсэн мэдээллийг өдөр бүр авч болох юм байна.
Ингэснээр иргэд хаана ч явсан хэрэгцээт үедээ өөрийн хүссэн төрлөөр цаг агаарын мэдээгээ хүлээн авч болохоор боллоо.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ