Орос хэлний улсын олимпиад боллоо

Орон нутагт | Ховд
byambasuren@montsame.mn
2018-02-21 10:13:27
Ховд/МОНЦАМЭ/ Жил бүрийн уламжлалт Орос хэлний мэргэжлийн хичээлийн улсын олимпиадын хоёрын даваа энэ  оны хоёрдугаар сарын эхээр Ховд аймгийн Жаргалант сумын “Прогресс” сургууль дээр  зохион байгуулагдлаа.  Ховд аймгийн ЕБ-ын 24 сургуулийн 9,12 дугаар  ангийн 46 сурагч, 28 багш оролцсон байна.
Орос хэлний мэргэжлийн улсын олимпиадад есдүгээр ангиудаас Прогресс сургуулийн сурагч А.Сувд-Эрдэнэ нэгдүгээр байр эзэлж, удаахь байрыг Цаст алтай сургуулийн сурагч Б.Баясгалан, Прогреес сургуулийн сурагч Т.Кымбат нар эзэлжээ.
12 дугаар ангиудаас Цаст алтай сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Ижилбаяр нэгдүгээр байр эзэлж, Прогресс сургуулийн сурагч Б.Дэлгэрмаа, Манхан сумын сургуулийн Я.Мичидмаа нар удаалсан байна.
Харин орос хэлний 28 багш оролцсоноос 12 жилийн 3 дугаар сургуулийн багш Н.Болормаа түрүүлж, Цаст алтай сургуулийн багш Ц.Жаргалсүрэн, 12 жилийн 7 дугаар сургуулийн багш Б.Оюунсүрэн нар удаалсан байна.
                                                                                                                                                   А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ