Гадаад хэргийн сайд нарын гурван талын уулзалт болно

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-20 11:08:21
АНКАРА. /ТАСС/. ОХУ, Турк болон Ираны гадаад хэргийн сайд Сергей Лавров, Мевлют Чавушоглу болон Мохаммад Жавад Зариф нар ирэх сарын 16-нд Казахстаны нийслэл Астана хотод уулзана гэж Туркийн шадар сайд Бекир Боздаг мэдэгджээ.
 
Тэрбээр хэлэхдээ “Сирийн асуудлаархи Турк, Орос болон Иран хоорондын яриа хэлэлцээ үргэлжилж байна. Сайд нарын гурван талын уулзалт ирэх сард болно. Түүнчлэн гурван улсын төрийн тэргүүний уулзалт манай улсад дөрөвдүгээр сарын эхээр болж магадгүй. Дараа нь Сирийн асуудлаархи Турк, Орос болон Ираны дээд хэмжээний уулзалт болно” гэжээ.
Э.Аянзаяа  
Холбоотой мэдээ