Хоккейчид зангидсан гараа тулган мэндчилэхээр болжээ

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-17 16:51:21
ПЁНЧАН. /ТАСС/. Хоккейчид гар барилцахын оронд зангидсан гараа тулган мэндчилэхээр болсон тухай Олимпийн тоглолтыг зохион байгуулах хороо мэдэгдсэн байна.

Уг мэдэгдэлд “Норовирус өвчинтэй холбогдуулан тоглолтын өмнө болон дараа нь хоккейчид гар барилцахын оронд зангидсан гараа тулган мэндчилэхээр боллоо” гэжээ.

Фристайлын хоёр тамирчин норовирусын халдвар авсан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэдний нэг нь 2015 онд слоупстайл буюу сноубордоор уруудан гулгахдаа үсрэлттэй үзүүлбэр гүйцэтгэх төрлөөр дэлхийн аварга болж байсан тамирчин Фабиан Бош байсан юм. 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ