Шинийн 2-ноос цас орж, хүйтрэхийг анхааруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
gantuya@montsame.mn
2018-02-16 11:58:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинийн 2-нд буюу маргааш баруун болон төвийн аймгуудын нутгаар, шинийн 3-нд нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр байна
Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 6-11 градус хүйтэн, Алтай өвөр говь болон говийн бүс нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

Өнөөдөр Улаанбаатар хот багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна хэмээн УЦУОШГ-аас мэдээ ирүүлж байна. 
Н.Туяа
Холбоотой мэдээ