Мөөл уулыг орон нутгийн тусгай хамгаалалтад авна

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-11-23 16:57:19

Дархан-Уул амйгийн Хонгор сумын нэн ховор ургамал, ан амьтан тархсан ой, усан сан бүхий Мөөл уулын бүсийн нийт 6.299 га аймгийн нутаг дэвсгэрийн 1.7 хувь газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах судалгааны ажлын тайланг Засаг даргын зөвлөл хэлэлцээд, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар тогтоол гаргуулж баталгаажуулахаар боллоо.

Ингэснээр дээрх 6299 га газарт ашигт малтмалын лиценз олгогдохгүй үр хойч үед унаган төрхөөрөө үлдэх боломж бүрдэнэ гэж уг асуудлыг боловсруулж оруулсан аймгийн Байгаль Орчны газрын дарга С.Ганзориг ярилаа. \Энэхүү Мөөл уул нь “Монголын нууц товчоо”-нд дурдсанаар Тэмүжин, Жамух хоёрын тулалдсан “Хүйтэн уул”-ын тулаан болсон газар төдийгүй одоогийн нэрээр Хүйтэн уул, Хүйтний гол нэрээрээ байгаа тухайн цаг үед Тайчуудын нутаглаж байсан бол хожуу үеийн дурсгал “Бичигт хад”-ны бичээст дурсгал энэхүү Хүйтэн уулын савд хадгалагдан үлдсэн газар юм.

Дархан-Уул аймгийн нийт газар нутгийн 70-аад хувийг Хонгор сум эзэлж тус аймгийн ой мод, эмийн ургамал, ан амьтан, газар тариалан, малын бэлчээрийн зонхилох хувийг эзэлдэг.                                                               

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ