Сар шинийн баярт зориулсан барилдаанд Б.Төмөрбаатар түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-02-14 22:28:05

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Биеийн тамир, спортын газар, Үндэсний бөхийн холбоо хамтран арван долдугаар жарны "Тийн унжлагат" хэмээх Шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг аймгийн Спорт цогцолборт өнөөдөр зохион байгууллаа.

Барилдаанд 64 бөх хүч үзэн зодоглосноос Булган сумын харьяат, "Өлгийн хүчтэн" дэвжээний бөх аймгийн харцага Б.Төмөрбаатар зургаа даван түрүүллээ.

Мөн Цэнгэл сумын харьяат бөх аймгийн заан М.Аманбек үзүүрлэж, Алтай сумын харьяат аймгийн заан С.Бат-Үүл, Цэнгэл сумын харьяат аймгийн начин Ш.Сапар нар шөвгөрсөн байна.
  

 Ө.Нурболат

Холбоотой мэдээ