Эрдэнэмандалынхан ширгэсэн нуураа сэргээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-23 16:38:26

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ширгэсэн Их нууранд голоос суваг татан ус оруулжээ.  Эл ажлын сангаас 50сая төгрөг гаргаж шийдвэрлэжээ.

2013 онд эхлүүлсэн энэ ажлын үр дүн 2014 онд хагас, 2015 онд бүрэн биеллээ олсон юм. Эрэг орчин айлууд зусаж намаржиж, усны шувууд ганганалдан, хатааж цөлжиж байсан бэлчээр сэргэсэн нь  үнэхээр бодит ажил болжээ.

Цэвэр цэнгэг устай байхад хүн мал төдийгүй загас жараахай, ан амьтан жигүүртэн шувуу цөм энх амгалан жаргалтай байдаг юм шүү дээ гэж аймгийн ХАА байгаль орчин аялал жуучлалын салбарын ахмад зөвлөхүүд удирдлагууддаа зөвлөснөөр дээрх ажлг хийжээ.

Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ