Дүүргийн Эрүүл мэндийн төвүүд 24 цаг ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2018-02-13 15:46:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын уламжлалт сар шинийн баярын амралтын өдрүүдэд иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэх зорилгоор Нийслэлийн 9 дүүргийн Эрүүл мэндийн төв, Түргэн тусламжийн төв 24 цаг ажиллана.
Харин Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн Гэмтэл, Мэс засал, Дотор, Шүдний кабинет болон Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв 10-16 цагт ажиллах аж.

Та бүхэнд Эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг жагсаалтаар хүргэж байна.

Байгууллагын нэр Утасны дугаар Цагийн хуваарь 02 сарын 16, 17, 18 Тайлбар
1. Нийслэлийн Эрүүл мэндийн газар 320981 24 цаг         Бүх эмнэлгүүдэд хариуцлагатай жижүүр ажиллаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаархи гомдол санал хүлээн авч шийдвэрлэнэ.
2. Өрхийн эрүүл мэндийн төв /утасны жагсаалт www.ubhealth.mn –ээс авна уу./ 10-16 цагийн хооронд
3. Дүүргийн эрүүл мэндийн төвийн Гэмтэл, Мэс засал, Дотор, Шүдний кабинет - 10-16 цагийн хооронд
4. Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд СХНЭ 631108 ХУНЭ 379258 БЗНЭ 454004 СБНЭ 350790 ЧДЭМТ 314587 24 цаг
5. Нийслэлийн түргэн тусламжийн төв Хүүхэд, насанд хүрэгчид 103 70110103 24 цаг
6. Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв 325731 10-16 цагийн хооронд
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ