Салах Абдеслам Бельги-Германы хил рүү явж магадгүй

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-11-23 14:26:44

ЛОНДОН. /TASS/. Брюссельд явуулсан тусгай ажиллагааны үеэр баривчилж чадаагүй Парисын халдлагын гол сэжигтэн Салах Абдеслам Бельги-Германы хил рүү явж байж магадгүй тухай Их Британийн “The Daily Telegraph” сонины цахим хувилбарт мэдээлжээ.

“Ирж буй мэдээллээс үзвэл, европт эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн жагсаалтад нэгдүгээрт орж байгаа Салах Абдесламыг цагдаа нар дахин харсан боловч тэрбээр нуугдаж чадсан бөгөөд “BMW” машинаар Германтай залгаа хил рүү явж байгаа бололтой” гэж тус сонинд мэдээлсэн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ