Сириэс зугтсан туркменууд Туркийг зорив

Дэлхийд | Улс төр
aminaa@montsame.mn
2015-11-23 10:39:21

ХАТАЙ. /АА/. Сирид болсон мөргөлдөөнөөс болж гэр орноосоо дүрвэсэн туркмен хүмүүст туслах арга хэмжээ авсан гэж Туркийн өмнөд нутгийн Хатай мужийн захирагч Эркан Topaca хэллээ.

Орос, Сирийн хүчний Сирийн Баир Бужакт өгсөн цохилтоос үүдэн туркменууд тус нутгаас олноор зугтан гарчээ.

“Өнөөдрийн байдлаар, 1500 орчим туркмен ахан дүүс Туркийн хилээр орж ирсэн. Цаг агаар хүйтэрч буй учраас тэдний хэрэгцээг хангах арга хэмжээ аваад байна. 575 майхан, 4200 хөнжил, эмнэлгийн тоног төхөөрөмж, 20 мянган лаазалсан бараа, 2000 бэлэн хоолны иж бүрдлийг явуулсан. Маргааш халуун хоолоор хангана” гэж Тораса хэлжээ.

“Хэдэн хүн Туркт ирэхийг тогтоохыг оролдож байна. Мөргөлдөөн болсон нутагт туркмений 15 тосгон байсан. Мөргөлдөөнд ойрхон амьдарч буй туркмен ахан дүүс майхан барьсан хотуудад ирсэн. Ирэх өдрүүдэд мөргөлдөөн даамжирвал хүмүүс нэмэгдэж ирнэ гэж үзэн, тэдний шилжин суурьших ажлыг төлөвлөж байна” гэж захирагч Тораса мэдэгджээ.

Туркменууд нь араб, курд хүн амын хамт Сири, Иракт зонхилон суурьшсан, түрэг угсаатны бүлэг юм.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ