Хятад улс дотоод гадаадын сэтгүүлчдийг урьж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-02-02 14:15:15
БЭЭЖИН. /Синьхуа/. Хятад улсад ирэх сард болох улс төрийн хоёр томоохон үйл явдлыг сурвалжлахыг хүсэж буй дотоод болон гадаадын сэтгүүлчдийг Бээжинд урьж байна гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ.
 
Ирэх сарын 5-нд Бээжин хотноо Бүх Хятадын 13 дахь удаагийн Ардын төлөөлөгчдийн их хурлын анхдугаар чуулган эхлэх аж. Мөн Бүх Хятадын 13 дахь удаагийн Улс төрийн асуудлаар зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны анхдугаар чуулган ирэх сарын 3-нд эхэлнэ.
 
Энэ хоёр арга хэмжээнд зориулсан Хэвлэл мэдээллийн төв энэ сарын 27-нд нээгдэнэ гэж Бүх Хятадын Улс төрийн асуудлаар зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Хятадын улс төрийн энэ хоёр томоохон үйл явдлыг сурвалжлах хүсэлтэй дотоод болон гадаадын сэтгүүлчид дээр дурдсан Хэвлэл мэдээллийн төвөөр дамжуулан бүртгүүлэх боломжтой гэнэ.
 
Бүртгэлийн хугацаа энэ сарын 25-нд дуусах аж.
 
Г.Доржханд
Холбоотой мэдээ