Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсуудыг тоолж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-29 11:02:18
ХЕЛЬСИНКИ. /ТАСС/. Финланд улсад ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусч, сонгуулийн хэсгүүд өнгөрсөн ням гарагт орон нутгийн цагаар 20:00 цагт хаагдсан тухай тус улсын Хууль зүйн яам мэдээлэв.  

ТАСС агентлагийн мэдээлснээр, саналын хуудсуудын гуравны нэгийг тоолоход сонгуульд бие даан нэр дэвшсэн Финландын одоогийн Ерөнхийлөгч Саули Ниинистё 64,4 хувийн саналаар тэргүүлж байгаа ажээ. Харин  хоёрдугаар байрыг 11,2 хувийн саналаар “Ногоон холбоо” намаас нэр дэвшигч Пекка Хаависто эзэлж байгаа бол 6,0 хувийн саналаар “Жинхэнэ финландчууд” намаас нэр дэвшигч Лаура Хухтасаари удаах байранд орж байна. Сонгуульд финландчуудын 36,7 хувь нь саналаа өгчээ.

Нэр дэвшигчдээс нэг нь ялалт байгуулсан тохиолдолд ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол хоёрдугаар сарын 1-нд болох юм байна. Хэрэв нэр дэвшигчдээс хэн нь ч 50-иас илүү хувийн санал авахгүй бол эхний шатанд ялагч тодрохгүй бөгөөд сонгуулийн хоёр дахь  шат 2 дугаар сарын 11-нд болох аж. 
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ