ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

ВИДЕО МЭДЭЭ
photo_user@montsame.mn
2018-01-25 14:40:02

 2018-2019 оны хичээлийн жилд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд элсэн суралцах горилогчдын сонгон шалгаруулалтын бүртгэл 2 дугаар сарын нэгнийг хүртэл Оросын Шинжлэх Ухаан Соёлын Төв “РЦНК” дээр мөн Russia.Study цахим хуудсаар явагдах юм байна. Өнгөрөгч онд бакалаврын зэрэгт 340, магистрантурт 60,  аспирантурт 23 түүнчлэн орос хэлний зуны сургалтад 24 буюу нийт 450 орчим  иргэн ОХУ-ын их, дээд сургуульд элсэн оржээ.
 ОХУ-ын Засгийн Газрын тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад ЕБС-ийн болон орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийг онц, сайн дүнтэй төгссөн төгсөгч, их дээд сургуулийн 1-р дамжааны оюутнууд, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвөөс зохион байгуулсан орос хэл, математикийн олимпиадын ялагч, тус төвийн хэлний дамжааны сонсогчид мөн их дээд сургуулийн бэлтгэл дамжааны оюутнууд оролцох боломжтой. Тэтгэлэгт хамрагдаж байгаа  тэргүүлэх их, дээд сургуулиудад тус улсын Засгийн газрын тэтгэлгээр элсэн суралцах боломжтой сургуулиуд 3 дугаар сарын 15-17-ны өдөр Оросын Шинжлэх ухаан, соёлын төв дээр зохион байгуулагдах “Оросын боловсролын үзэсгэлэн EXPO-2018”-д оролцох юм байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд
  • zaya 122.201.24.143 2316 өдөр

    2р курст суралцдаг оюутан энэ шалгалтанд оолцож болох уу