Хөрөнгийн бирж 25 компанийн 190 810 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-01-24 17:42:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 190 810 ширхэг хувьцаа арилжсанаас 9  компанийн хувьцааны ханш өсчээ. 

Тодруулбал 13 компанийн хувьцааны ханш буурсан бол гурван компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" JLT+15 хувь, "Мерекс" MRX+9.35 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай би ойл" HBO-4.43 хувь болон "Айтүүлс" ITLS-4.22 хувиар буюу хамгийн их уналттай байв.

Ингэснээр "MSE ALL" индекс 1,177.96 нэгж болж 0.35 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2.5 их наяд төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 эндээс авна уу.

 
Холбоотой мэдээ