Японд “GPS”-тэй гутал худалдаж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-20 15:26:29

ТОКИО. /Koyodo/. Сансраас байршил тогтоогч “GPS” системтэй гутлыг Японд худалдаалж эхэлжээ. Киото хотын "Вишхиллз" компаниас санал болгож буй уг гутал нь ой тогтоолт нь муудсан ахмад настнуудад эсвэл хүүхдүүдэд өөрөөр хэлбэл хөл хөдөлгөөн ихтэй том хотуудад төөрөх магадлалтай хүмүүст тохиромжтой байна.

GPS”-тэй холбосон жижигхэн төхөөрөмжийг гутлын өсгийнд суурилуулжээ. Энэ төхөөрөмжийн тусламжтайгаар уг гутлыг өмссөн хүмүүсийн байршлын талаарх мэдээллийг ухаалаг гар утаснаас эвсэл компьютероор авах боломжтой аж. Тусгай цахим хуудсанд бүртгүүлж, нууц үгийг нь авсны дараа гутлын эзний хөдөлгөөнийг төрөл төрөгсөд нь төдийгүй танилууд нь, мөн эмнэлгийн ажилтнууд ажиглах боломжтой.

Японд “GPS” системтэй хүзүүний зүүлтийг одоог хүртэл тарааж байгаа боловч хөгшчүүл ихэвчлэн гэртээ мартаж эсвэл замдаа хаяж гээдэг байна.

Хүмүүсийн байгаа газрыг гар утасны тусламжтайгаар ажиглах нь тийм үр дүнтэй арга биш. Сансраас байршил тогтоогчтой гутал нь илүү найдвартай гэж "Вишхиллз" компанийнхан мэдэгдэж байна.

Японы Цагдаагийн газрын мэдээллээр, 2014 онд тус улсад 430 орчим хүн сураггүй алга болсны дийлэнх нь ахмад настнууд аж.

Д.Жаргал

Холбоотой мэдээ