Украинаас зэвсэг худалдаж авснаа хүлээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-20 14:55:59

ЭЛЬ-КУВЕЙТ. /АР/. Террорист “Лалын улс” бүлэглэлтэй холбоотой, Ливаны иргэн Усама Мухаммед Саид Хайят Украинаас зэвсэг худалдаж авах тухай хэлцэл хийснээ хүлээсэн байна. Түүнийг энэ сарын 19-нд Кувейтэд баривчилжээ.

“Украинаас зэвсэг худалдаж авах гэрээ байгуулж, худалдаж авсан зэвсгүүдээ Туркийн нутгаар дамжуулан Сири рүү илгээдэг байснаа Усама Мухаммед Саид Хайят хүлээсэн” гэж Кувейтийн Дотоод хэргийн яамны мэдэгдэлд дурдсан байна.

Кувейтийн аюулаас хамгаалах хүчнийхэн энэ сарын 19-нд “Лалын улс”-ын үйл ажиллагаанд оролцдог зургаан хүнийг баривчилжээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ