Хаагдаж болзошгүй зам даваанд шуурхай хэсэг байгуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2018-01-19 17:46:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаатай холбогдуулж улсын болон орон нутгийн чанартай авто зам, даваанд шуурхай хэсэг байгуулжээ.

Тодруулбал, нийн 47 нэгжид 198 хүн 160 техник хэрэгсэлтэй ажиллуулж байна. Өмнөх жилүүдэд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Говь-Алтай, Өвөрхангай, Завхан, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 16 аймгийн 101 суманд 164 даваа, 31 тал, хөндий газар цасанд хаагдаж иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээ болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хүндрэл бэрхшээл үүсч байсан аж.
Б.Туул
 
Холбоотой мэдээ