Боловсруулах үйлдвэрүүдийн цахим тооллого эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-01-18 11:39:40
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн хэмжээнд  боловсруулах үйлдвэрүүдийг нэгдсэн санд бүртгэхээр аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Б.Баярсүхээр ахлуулсан ажлын хэсгийнхэн ажиллаж байна. Ажлын хэсэг аймагтаа үйл ажиллагаагаа явуулж буй үйлдвэрүүдийг ирэх дөрвөн сар гэхэд цахим мэдээллийн бүртгэлд хамруулахаар төлөвлөжээ.
Баялаг бүтээгч бүрт хүрсэн бодлого хэрэгжүүлэх зорилгоор үйлдвэрлэл эрхлэгчдийг аж үйлдвэрийн нэгдсэн системд оруулах ажлыг өчигдөр орон даяар эхлүүлсэн билээ. Улс орон даяар нийтдээ 388 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна.
Монгол Улсын хэмжээнд тогтвортой үйл ажиллагаагаа явуулж буй боловсруулах үйлдвэрүүдийг нэгдсэн санд бүртгэснээр бодлого боловсруулагч болон үйлдвэрлэл эрхлэгч, худалдан авагч, хөрөнгө оруулагчдыг хооронд нь холбож, хамтын ажиллагааны эх үүсвэрийг нь бий болгох давуу талтай юм.
                                                                                                           
                                                                                                                     А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ