Зээрийн сүрэг нүүдэллэж байгаа нь шүлхий тарааж болзошгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-01-16 21:11:08
Булган /МОНЦАМЭ/ Малын гоц халдварт шүлхий өвчин гарсан бүс нутагт шилжилт хөдөлгөөн их, ан амьтны байршил өөрчлөгдөж байгаа нь шүлхий өвчин тархах эрсдэл байгаа талаар Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Тус аймгийн тал хээрийн сум гантай, цас их унасан учир зээрийн сүрэг хангай бараадаж, Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Орхон, Хутаг-Өндөр сумын нутагт бэлчээрлэн очсон аж.
- Дээрх суманд 200-300 зээр байгаа мэдээлэл бий. Сүрэгт ядарсан, өвчтэй байж болзошгүй зээр ажиглагдаж байгаа учир дээж авч холбогдох байгууллагад явуулахаар ажиллаж байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан ярилаа.
М.Батжаргал
Холбоотой мэдээ