Спорт цогцолборын анхны тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-01-15 20:20:04
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгонд ашиглалтад орсон спорт цогцолборын нээлтэд зориулсан анхны тэмцээн боллоо. Улсын төсвийн 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон цогцолборт спортын болон нийтийн биеийн тамирын олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, бие бялдрыг хөгжүүлэхэд чиглүүлэх юм.
Спорт цогцолборын нээлтэнд зориулсан гар бөмбөгийн тэмцээнд 30 шахам багийн нийт 200 гаруй тамирчид оролцжээ. Эрэгтэй баг тамирчдаас У.Одгэрэл ахлагчтай "Хялганат энержи" баг түрүүлж, М.Нуваантая ахлагчтай "Сэлэнгэ баг", н.Дөлгөөн ахлагчтай "Дархан ган жигүүр" баг удаалжээ.
Эмэгтэйчүүдээс Онцгой байдлын газрын 50-р ангийн баг шалгарч, Бүрэгхангай сумын сурагчдын баг, Хялганат тосгоны Спорт цогцолборын баг удаалжээ.
Спорт цогцолборын нээлтийн тэмцээний үеэр тус тосгоны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид үзэсгэлэн худалдаа гаргаж иргэдэд үйлчилсэн байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ